Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29-04-2024
Mongol

Шинэ мэдээ

Айлчлалын хүрээнд Пап Францис оролцсон талархал магтаалын мөргөл “Мөсөн өргөө” цогцолборт болсон юм


Densmaa 2023-09-04 01:09

"Шашин шүтлэгийн янз бүрийн уламжлалууд хамтдаа зэрэгцэн оршиж байсан өнө эртний агуу их түүхтэй Монголын ард түмэн хамтдаа байж, бие биеэ илүү их таньж мэдэх боломжийг бидэнд олгож байна"

       Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар айлчилж буй Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис манай улсад айлчиллаа. Айлчлалын хүрээнд Пап Францис оролцсон талархал магтаалын мөргөл “Мөсөн өргөө” цогцолборт болсон юм. Уг мөргөлд Пап Францисаас гадна католик шашны хамба, санваартан, гэлэнмаа нар болон сүсэгтнүүд оролцов. Тодруулбал, монголчууд төдийгүй БНХАУ, ОХУ, БНСУ, Казахстан зэрэг орноос ирсэн нийт 3000 гаруй мөргөлч оролцсон байна.  Манай улсын хувьд нийт 1500 орчим католик шашинт иргэдтэй. Түүнчлэн нийт 9 сүм үйл ажиллагаа явуулдгаас зургаа нь Улаанбаатар хотод, гурав нь Эрдэнэт, Дархан, Арвайхээр хотод байдаг. Монгол дахь католик шашны гол сүм бол Гэгээн Петр, Паулын цогчин дуган юм. Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис сүсэгтэн олонтой уулзаж айлдахдаа “Хүн төрөлхтөн нэг л харьяалалтай. Товчхондоо эрэл мөргөлчид бид бүгдээрээ энэ дэлхий дээрх аяллынхаа зүг чиг, зам мөр олохын тулд алсыг харж явах ёстойг Монгол Улс бидэнд сануулж байдаг. Энэхүү чухал уулзалтын цаг мөчид миний бие та бүгдтэй хамт байгаадаа баяртай байна. Бид бүгд нэгэн дээвэр дор цугларсан нь өөрөө нэгийг өгүүлж байна. Шашин шүтлэгийн янз бүрийн уламжлалууд нь өөр өөрийн гарал үүсэл, өвөрмөц онцлогоороо дамжуулан нийгмийн төлөөх сайн сайхны гайхалтай нөөц бололцоог бүрдүүлж байдаг. Шашин шүтлэгийн янз бүрийн уламжлалууд хамтдаа зэрэгцэн оршиж байсан өнө эртний агуу их түүхтэй Монголын ард түмэн хамтдаа байж, бие биеэ илүү их таньж мэдэх боломжийг бидэнд олгож байна” гэсний зэрэгцээ эртний эзэнт гүрэн Хархорум хотод өөр өөр шашин шүтлэгтэй мөргөлийн газрууд зэрэгцэн оршиж байсан болохыг тодотголоо.

Үзсэн: 590

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (2)

  • ブランドコピー 当店のルイヴィトン ブランドコピーは業界最高品質に挑戦! 全商品はプロの目にも分からないブランドコピーN品です。 初世界中有名なルイヴィトンN品を激安で通販しております。 品質と安心をお届けいたします! スーパーコピー アパレル 8月 https://www.mbag78.com/goods-91908.html


  • スーパーコピーブランドN級品専門店史上最も激安ブランドスーパーコピー-即日 配送可,100%入荷。当店は正規品と同等品質は品質3年保証でご注文から5 日でお届け致します。レディースとメンズ激安通販専門店!品質と本物は同様です。全て新品、高い品質、激安 、送料は無料です( 日本全国)すべての商品は品質2年無料保証です。 ブランドコピー時計: エルメス 店舗 心斎橋 6番出口 http://www.sbagshop.com/Super-Copy-8553.html