Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-04-2024
монгол

Шинэ мэдээ

"Зүрх хамгаалах төсөл"-ийн баг Дорноговь аймагт ажиллав


Densmaa 2023-09-18 01:09

Зүрхний төрөлхийн гажиг болон зүрхний өвчтэй хүүхдүүд, энэ төрлийн мэс засалд орж хяналтад байгаа, зүрх судасны зовиуртай, онош тодруулах шаардлагатай нийт 115 хүүхдэд үзлэг оношилгоо хийв

       Япон Улсын болон Эх хүүхдийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн зүрх судасны нарийн мэргэжлийн эмч нарын "Зүрх хамгаалах төсөл"-ийн баг Дорноговь аймагт ажиллаж говь нутгийн 0-16 насны хүүхдүүдэд зүрхний үзлэг оношилгоо үнэ төлбөргүй хийсэн байна.  Энэ удаагийн үзлэг оношилгоонд зүрхний төрөлхийн гажиг болон зүрхний өвчтэй хүүхдүүд, энэ төрлийн мэс засалд орж хяналтад байгаа, зүрх судасны зовиуртай, онош тодруулах шаардлагатай нийт 115 хүүхдэд үзлэг оношилгоо хийж, эмчилгээ зөвлөгөө өгөв. Ташрамд дурдахад “Зүрх хамгаалах төсөл”-өөс 2022 оны 12 дугаар сард  аймгийн Нэгдсэн эмнэлэгт иж бүрэн тоноглогдсон автомашин бэлэглэж байсан нь говь нутгийн хүн ардын эрүүл мэндийн үйлчилгээнд чухал нэмэр хандив болсон төдийгүй зүрхний үзлэг оношилгоог орон нутагт хоёр дахь удаагаа үзүүлж байгаад төслийн багт нутгийн иргэд талархал илэрхийлэв.

Үзсэн: 968

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (1)

  • 超好評に持った2023ブランドコピー老舗! 2023 新作が満載!皆様を歓迎して当店をご光臨賜ります。 主要取扱商品 :ヴィトン、シャネル、エルメスなどのブランドの美品。 ◆当店の保証: スタイルが多い、品質がよい、価格が低い! 安心、安全にお届けします。 品数豊富、色々な選択があります。 ブランドコピー 代引きの商品が満載! 100%品質保証!到着保障! シャネル スーパーコピー 激安 財布 キーケース https://www.mbag78.com/goods-11140.html?from=rss