Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Илүү их уншъя” уриатай 34 дэх удаагийн номын баярын хүрээнд зохиолч-уншигчдын уулзалт боллоо


Densmaa 2023-09-18 01:09

ХБНГУ-ын яруу найрагч Албрехт Күүн уншигчдад яруу найраг, бүтээлийнхээ талаар танилцуулав

        “Илүү их уншъя” уриатай 34 дэх удаагийн номын баярын хүрээнд зохиолч-уншигчдын уулзалт зохион байгууллаа. Энэ удаагийн номын баярт УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар ХБНГУ-ын нэрт яруу найрагч Албрехт Күүн оролцож байгаа бөгөөд “Маргаашийн тухай зүүд” зохиолч-уншигчдын уулзалтад оролцов. Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, ХБНГУ-ын “Гавъяаны загалмай” одонт, ОХУ-ын Тува Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч, соён гэгээрүүлэгч, нийгмийн зүтгэлтэн Ч.Галсан нь монгол зохиолчдоос хамгийн анх герман хэлээр зохиол бичиж, герман хэлт уншигчдын хүндэтгэлийг хүлээсэн эрхэм. Тэрбээр герман хэлээр 42, монгол хэлээр 9 ном туурвин, уншигчдын хүртээл болгосон байна. ХБНГУ-ын яруу найрагч Албрехт Күүн уншигчдад яруу найраг, бүтээлийнхээ талаар танилцуулав. Тэрбээр Монгол Улсын Үндэсний номын баярт уригдан оролцож буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, Монгол дахь герман хэлтнүүд, яруу найраг сонирхогчдыг энэ танхимд харж буйдаа туйлын их сэтгэл хөдөлж байгаагаа илэрхийлсэн. Яруу найрагчийн хувиар Албрехт Күүн дэлхий дахины төгсөшгүй энх амгалангийн төлөө амьдралынхаа мөч бүрийг зориулдаг гэдгээ уншигчдадаа онцолж хэлээд өөрийн бүтээлээсээ уншиж сонирхуулав.

Үзсэн: 968

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (2)

  • 早くに対応していただいてありがとうございます。 きれいなバッグでうれしいです。 【送料無料】オロップ 2WAYバッグをセール価格で販売中♪オロップ 2WAYバッグ ブラック クロコダイル 新品 ガマ口 クラッチバッグ ショルダーストラップ OLOP とてもきれいなバッグでした。金具がじゃましてスマホがケースなしで押し込めないと入らないことだけが残念です。きれいなのでこれから使っていきたいと思います。 ルイ ヴィトン 財布 新作 hg https://www.bagssjp.com/product/detail-3811.html


  • ★2023最高等級新しい商品大量入荷! ■在庫情報随時更新!(*^-^*) ■信用第一、良い品質、低価格は。 ★歓迎光臨★送料無料(日本全国) ご注文を待ちしております よろしくお願いいたします_(._.)_ シャネル フェイスパウダー カラー https://www.taka78.com/products-9465.html