Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29-04-2024
Mongol

Шинэ мэдээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммедтай уулзлаа


Densmaa 2023-09-25 12:09

Энэ санаачилгыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед талархан хүлээн авч, НҮБ хамтран зохион байгуулагчаар оролцоход бэлэн байгаагаа илэрхийллээ

      АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммедтай уулзлаа. Өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж ирсэнд талууд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв. Монгол Улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар 20 орчим асуудлаар 90 гаруй тогтоол, түүний дотор “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай”, “Нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүргийн тухай”, “Бичиг үсгийн боловсролын тухай” тогтоолын төслийг хэлэлцүүлж батлуулсан юм. Монгол Улс жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр бүс нутагтаа дээгүүр байр эзэлдэг улсын нэг гэдгийг онцоллоо. Тухайлбал сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын асуудлаарх олон улс, бүс нутгийн түвшний хурал, арга хэмжээ зохион байгуулсны зэрэгцээ ирэх онд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байгааг хэлэв. Энэ санаачилгыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед талархан хүлээн авч, НҮБ хамтран зохион байгуулагчаар оролцоход бэлэн байгаагаа илэрхийллээ. 

Үзсэн: 776

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна