Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-04-2024
монгол

Шинэ мэдээ

"Монголын их амар амгалан" үзэсгэлэнгийн нээлт Чингис хаан Үндэсний музейд боллоо


Densmaa 2023-10-09 11:10

Академич С.Чулуун хэлэхдээ, “Монголчуудын сэргэлтээс хойш дэлхий нийтэд дахин ийм амар амгаланг өнөөг хүртэл байгуулж чадсан нэг ч улс үндэстэн байхгүй" гэдгийг онцлов

         Монгол Улсын Ардын зураач, Төрийн шагналт, УГЗ Ш.Чимэддорж, түүний шавь БНХАУын нэрт уран бүтээлч Шэнь Хун Бяо нарын 

хамтарсан "Монголын их амар амгалан" үзэсгэлэнгийн нээлт Чингис хаан Үндэсний музейд боллоо. Үзэсгэлэнг нээж Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун хэлэхдээ, “Монголчуудын сэргэлтээс хойш дэлхий нийтэд дахин ийм амар амгаланг өнөөг хүртэл байгуулж чадсан нэг ч улс үндэстэн байхгүй” гэдгийг онцлов. Дэлхийн олон оронд үзэсгэлэнгээ гаргасан багш,шавьхоёул адуу, морины сэдвээр бүтээн туурвидаг онцлогтой. Монгол Улсын Ардын зураач, Төрийн шагналт, УГЗ Ш.Чимэддорж 50 гаруй жил урлахдаа монгол зураг, уран зураг, бэхэн зураг, уран баримал, керамик урлаг, байгалийн өрөг гээд дүрслэх урлагийн олон төрлөөр бүтээлээ туурвиж иржээ. 1991 оноос Европ, Ази, Америк тивийн 9 оронд 20 гаруй, Монголдоо 6 удаа уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ гаргасан.  Багш, шавийн хамтарсан энэхүү үзэсгэлэнд “Монголын их амар амгалан”, “Хубилай хааны намрын ав” уран зургийн үйл явдлыг харуулсан хүрэл баримал, гурван метр гаруй өндөртэй “Тусгаар тогтнол”, “Унагатай гүү”, “Чингис хаан”, “Монгол адуу”  баримал зэрэг 80 гаруй бүтээлийг дэлгэжээ. Харин уран бүтээлч Шэнь Хун Бяо ган, төмөр, хүрэл, чулуу зэрэг маш хатуу материалаар бүтээлээ хийдэг байна. Тэрбээр тал нутагт зүрх сэтгэл нь тэмүүлж, энгийн малчин ардын амьдрал ахуйгаас бүтээл туурвилынхаа санааг олдог гэжээ.

Үзсэн: 881

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (1)

  • スーパーコピー財布本舗 エルメス エブリン コピー販売店舗!弊社では世界各国の様々なスーパーコピー品を販売 いたしております。 商品種類を揃えって、品質もすごくよい。 世界での有名なブランドの HERMESとして、弊社はもちろん販売します。 人気があるエルメスバッグやエルメス財布 通販ブランド激安店 ロレックス時計 使い方 https://www.bagssjp.com/product/detail-3833.html