Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

Чойжин Ламын Сүм Музейг хэсэгчлэн засварлах он дамжсан төслийн ажил хэрэгжиж дууслаа


Densmaa 2023-10-18 10:10

АНУ-ын Элчин сайдын нэрэмжит Соёлын өвийг хамгаалах сангаас санхүүжүүлсэн уг төслийг АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй Дэлхийн хөшөө дурсгалын сантай хамтран хэрэгжүүллээ

       Чойжин Ламын Сүм Музейг хэсэгчлэн засварлах он дамжсан төслийн ажил хэрэгжиж дууслаа. АНУ-ын Элчин сайдын нэрэмжит Соёлын өвийг хамгаалах сангаас санхүүжүүлсэн уг төслийг АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй Дэлхийн хөшөө дурсгалын сантай  хамтран  хэрэгжүүллээ. АНУ-ын Элчин сайд Ричард Буанган “Уг сүм нь Монгол Улсыг ардчилал, шашин шүтэх эрх чөлөө, тусгаар тогтнолын ач холбогдлыг чухалчлан авч үзэж буйн илэрхийлэл юм” гээд “Эдгээр чанар нь манай хоёр үндэстний эрхэмлэн дээдэлдэг үнэт зүйлс бөгөөд хадгалан хамгаалахын төлөө бид уйгагүй хөдөлмөрлөдөг билээ” хэмээн төслийн хаалтын ёслол дээр хэлсэн үгэндээ онцолжээ. 1908 онд баригдсан сүмийг Төрийн Чойжин Лувсанхайдавын шашин номын үйлд зориулан “Чойжин Лам” нэрээр нэрлэжээ. Элчин сайдын нэрэмжит Соёлын өвийг хамгаалах сангийн уг төсөл нь нэгэн цагт Чойжин Лам Лувсанхайдавын нууц тарнийн бүтээлийн ариун шүтээн бясалгалын гол өргөө нь байсан Ядам сүмийг сэргээн засварласан юм. Чойжин ламын сүм бол Монголын шашны архитектурын хэв маягийн цаг хугацааг тэсэж үлдсэн ховор жишээ бөгөөд Монголын Буддын шашны түүхэнд чухал ач холбогдолтой учраас 2020 онд Дэлхийн хөшөө дурсгалын сангийн анхааран хамгаалах жагсаалтад оржээ. Ядам сүмээс гадна Амарбаясгалант хийд, Богд хааны ордон музейд хадгалагдаж буй ирвэсийн арьсан гэр, Хануйн хөндий орчим дахь хүрэл зэвсгийн үеийн буган чулуун хөшөө зэрэг Монголын түүх, соёлын чухал бүтээлийг сэргээн засварлах ажилд тус сангаас дэмжлэг үзүүлж иржээ.

Үзсэн: 391

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна