Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-04-2024
монгол

Шинэ мэдээ

АНУ-ын Элчин сайдын яамнаас 2024 оны TechGirls хөтөлбөрөө зарлалаа


Densmaa 2023-10-20 09:10

Ахлах ангийн эмэгтэй сурагчдад зориулсан TechGirls хөтөлбөрөө зарлаж онлайн өргөдлийн материал хүлээн авч эхлээд байна.

Энэхүү богино хугацааны, бүрэн тэтгэлэгт солилцооны TechGirls хөтөлбөр нь шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн (ШУТИМ) салбарт манлайлах эмэгтэйчүүдийг дэмжин ур чадвараа дээшлүүлэх, хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжоор хангах зорилготой.

Тус хөтөлбөр нь жил болгон гурав хүртэлх тооны Монгол сурагчийг АНУ-д дөрвөн долоо хоногийн динамик сургалт, Монголд эргэн ирээд хөтөлбөртөө виртуалаар хамрагдах нийт есөн сарын менторшип болон манлайллын сургалтад хамрагдах боломжоор хангадаг. АНУ-ын Төрийн департаментын Боловсрол, соёлын асуудал хариуцсан товчооноос санхүүжүүлдэг уг хөтөлбөр нь ирээдүйд шинжлэх ухаан, инженерчлэл, математик, нэн ялангуяа технологийн чиглэлээр дээд боловсрол эзэмших болон ажиллах төлөвлөгөөтэй 15-17 настай эмэгтэй сурагчдад нээлттэй.

Онлайн өргөдлийн материалыг 2023 оны 12-р сарын 9-нд Улаанбаатарын цагаар шөнийн 01:00 цаг хүртэл хүлээн авна. Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, онлайн өргөдлийн материалын линкийг https://mn.usembassy.gov/education-culture/scholarships/techgirls/ болон ЭСЯ-ны https://www.facebook.com/USEmbMongolia/ -аас орж авна уу.

Үзсэн: 394

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна