Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын жолооны үнэмлэхийг Люксембургийн Их Гүнт Улсад хүлээн зөвшөөрлөө


Densmaa 2023-10-20 09:10

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Люксембургийн Гүнт Улсын Тээврийн яам хоорондын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Люксембургийн Их Гүнт Улсын Шадар сайд бөгөөд Тээврийн сайд Франсуа Бауш болон Монгол Улсаас Люксембургийн Их Гүнт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Болд нар жолооны үнэмлэх харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Люксембургийн Гүнт Улсын Тээврийн яам хоорондын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийг байгуулснаар Монгол Улсын жолооны үнэмлэхийг Европын холбооны гишүүн хоёр дахь улс албан ёсоор хүлээн зөвшөөрч, люксембургийн жолооны үнэмлэхээр дүйцүүлэн солих ажлыг тус улсын хууль тогтоомж болон энэхүү санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлэх боломж бүрдэв.

Ийнхүү Люксембург Улсын нутаг дэвсгэрт оршин суух зөвшөөрөл авах өдрөөс өмнө олгосон Монгол Улсын жолооны эрхийн үнэмлэх эзэмшигч иргэн нь тус улсын онолын эсвэл дадлагын жолооны шалгалт өгөхгүйгээр үнэмлэхээ солиулах боломжтой боллоо. Энэхүү санамж бичиг нь А, В, ВЕ ангиллын мотоцикл, дээд жин нь 3500 кг-аас ихгүй, жолоочоос гадна наймаас доош тооны зорчигч тээвэрлэх зориулалттай тээврийн хэрэгсэл барих эрх бүхий жолооны үнэмлэхэд хамаарах юм. Дашрамд тэмдэглэхэд, Европын Холбооны гишүүн Бельги Улс нь манай улсын жолооны үнэмлэхийг 2002 онд хүлээн зөвшөөрсөн аж.

Үзсэн: 730

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна