Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

"Нүүдлийн соёл иргэншлийн түүх" цуврал эрдэм шинжилгээний бүтээлийг хэвлүүлж, дэлхий дахинд гаргана


Densmaa 2023-11-20 02:11

Монгол Улс нүүдлийн соёлыг дэлхий дахинд сурталчлах, хүн төрөлхтний түүхэнд нүүдэлчдийн оруулсан хувь нэмрийн талаарх мэдлэг ойлголтыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэхүү бүтээлийг хэвлүүлэх юм.

ЮНЕСКО-гийн ивээл дор тус байгууллагын гишүүн орнуудын оролцоо, дэмжлэгтэйгээр олон улсын эрдэмтэн судлаачдын хамт хэрэгжүүлэх энэхүү санаачилгын хүрээнд нийт зургаан цуврал эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлэх төлөвлөгөөтэй бөгөөд эхний ботийг “Монголын тал нутгийн нүүдэлчид: Нүүдлийн эзэнт гүрнүүдийн өлгий нутаг” хэмээн гаргахаар төлөвлөж буй юм. Энэхүү тогтоолын төслийг Парис хотноо хуралдаж буй ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 42 дугаар чуулганаар хэлэлцүүлэн батлуулсан бөгөөд хэлэлцүүлгийн үеэр Норвеги, Кени, Унгар, БНХАУ, Энэтхэг, ОХУ, Тайланд, Уганда, Азербайжан зэрэг улс Монгол Улсын санаачилгыг сайшаан дэмжиж үг хэлсний сацуу энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцох, шинжлэх ухааны эрдэмтдийн багт мэргэжилтнүүдээ оролцуулах сонирхлоо илэрхийлэв.

Үзсэн: 675

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна