“Эрсдэл ба Стандарт” Эрсдэлийн Үндэсний Форум Улаанбаатар хотноо болж байна
Эрсдэлийн Үндэсний Форум 14 дэх жилдээ Монгол Улсын Шадар сайдын ивээл дор зохион байгуулагдаж байна.
Эрсдэлийн форум нь улс оронд тулгарч болзошгүй нийгэм, эдийн засаг, гамшгийн эрсдэлүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга замын талаар хэлэлцэж бодит шийдлийг эрэлхийлж, төр, хувийн хэвшил, иргэний зүгээс эрсдэлийг удирдахад тодорхой хувь нэмэр оруулсаар ирсэн билээ. Энэ удаад “Эрсдэл ба Стандарт” сэдвийн хүрээнд Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар хамтран Нийслэл болон 21 аймгийн хэмжээнд зохион байгуулж, цар хүрээгээ өргөтгөсөн онцлогтой болж байна.
Форумын үеэр "Нийгэм болоод гамшгийн эрсдэлийн өсөлт, урьдчилан сэргийлэх аргууд; Гамшгаас хамгаалах бэлэн байдал ба хамтын ажиллагаа; Эдийн засгийн эрсдэл түүнийг удирдах, шилжүүлэх санхүүгийн бодлого; Барилга, дэд бүтцийн салбарын эрсдэлийг бууруулах бодлого, арга хэмжээ" дэд сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм.
Форумын үйл ажиллагаанд төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага болон НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага, Хүүхдийн Сан, Хүн амын сан, ДЭМБ, МУЗН зэрэг олон улсын байгууллагуудын 1500 гаруй төлөөлөл оролцож байна.
Эрсдэлийн форумыг өнгөрсөн 13 жилийн хугацаанд “Мандал Санхүүгийн Нэгдэл” тасралтгүй зохион байгуулж ирсэн бөгөөд эрсдэлийн талаарх 100 орчим илтгэл, 150 панелистуудын оролцсон хэлэлцүүлэг, 13 удаагийн эрсдэлийн тайланг эмхлэн гаргажээ.
Үзсэн: 947
Tweet
Sharonepito
20 Nov 2023 11:29:49
<a href=https://getb8.us>online casino usa</a> <a href=https://casinoonlinebang.com>casinos</a>
newtoneit
25 Nov 2023 12:22:29
создаем сайты , мобильные приложения, скрипты, автоматизируем бизнес. Заплатим вам 25? от суммы чека приведенного клиента. Идеально для руководителей отделов и через кого проходят заказы. Тг @ok77ok77 newtoneit.ru
JoesphUndut
25 Nov 2023 07:14:23
Купить Виагру СПб в аптеке онлайн. Дешевые аналоги. <a href=https://joy.son.org.ru/buy.php?group_id=20>super vidalista инструкция</a>