Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29-04-2024
Mongol

Шинэ мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэм дэх байр суурь


Densmaa 2023-11-22 11:11

Парис хотноо “Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухаанаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, нийгмийн нягтралыг тэргүүлэх нь” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв

       Парис хотноо “Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухаанаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, нийгмийн нягтралыг тэргүүлэх нь” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв. Хэлэлцүүлгийг нээж ЮНЕСКО-гийн Нийгэм, хүмүүнлэгийн салбарын орлогч захирал хатагтай Габриела Рамос хүний эрхийн асуудлаар маш чухал хэлэлцүүлэг хийж буйг сайшааж, энэ чиглэлээр олон улсын хүрээнд дорвитой алхам хийхийг гишүүн улс орнуудад уриалсан бол Элчин сайд, Байнгын төлөөлөгч У.Нямхүү Монгол Улс, ЮНЕСКО-той хамтран ажиллах 2023-2029 оны дунд хугацааны санамж бичигт тусгасан Монгол Улсын Засгийн газрын зорилтот ажлыг энэхүү Ерөнхий бага хурлын чуулганы үеэр тусгайлсан арга хэмжээг зохион байгуулах боломжийг олгосонд ЮНЕСКО-д болон санаачилгыг гарган хамтран ажилласан байгууллага хамт олонд талархал илэрхийлэв.  Хэлэлцүүлгийг Дауны холбооны үүсгэн байгуулагч, зөвлөх В.Ганзориг удирдан чиглүүллээ. Энэ үеэр дауны хам шинжийг жишээ болгон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэм дэх байр суурийг Монголын соёл, ахуйн онцлогтойгоор харуулсан, олон улсын кино наадмуудаас хэд хэдэн шагнал хүртээд буй “Трио” монголын уран сайхны киног толилууллаа. 

Үзсэн: 717

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна