Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

Элчин сайд Х.Кобаяши нутаг буцахын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхав


Densmaa 2023-11-24 01:11

Элчин сайд Х.Кобаяшигийн хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэхэд оруулсан онцгой хувь нэмэр, хичээнгүй зүтгэлийг үнэлж “Алтан гадас” төрийн одонгоор шагнасан юм

       Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши нутаг буцахын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхав. Элчин сайд Х.Кобаяши хэлэхдээ, 2022 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг угтаж Япон, Монголын харилцааг улам бэхжүүлэхийн төлөө ажиллаж чадсандаа баяртай байгаагаа илэрхийлээд Монголын төр засаг, ард түмний бүхий л талын дэмжлэгт талархаж байгаагаа илэрхийлэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Өнгөрсөн онд хоёр орны харилцаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл” болон хөгжиж тус түншлэлийн төлөөх үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулсан зэрэг хоёр орны харилцаа шинэ шатанд гаргасан явдалд талархалтай байна” гэв. Элчин сайд Х.Кобаяшигийн хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэхэд оруулсан онцгой хувь нэмэр, хичээнгүй зүтгэлийг үнэлж “Алтан гадас” төрийн одонгоор шагнасан юм.

Үзсэн: 781

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна