Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

Нүүдлийн соёл иргэншил судлал


Densmaa 2023-11-29 12:11

Ойрхи Дорнод, бусад тивийн нүүдлийн соёл иргэншлийн уламжлал бүхий улс орнуудыг судлах, соёл хоорондын нээлттэй, харилцан хүндэтгэлтэй яриа хэлэлцээг чухалчлав

      ЮНЕСКО-гийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн Ерөнхий Ассамблейн ээлжит бус VI хурал Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яаманд болов. Тус хурлаар Нүүдлийн соёл иргэншлийг судлах хүрээлэн үйл ажиллагаагаа Төв Азид явуулахын сацуу Ойрхи Дорнод, бусад тивийн нүүдлийн соёл иргэншлийн уламжлал бүхий улс орнуудыг судлах, соёл хоорондын нээлттэй, харилцан хүндэтгэлтэй яриа хэлэлцээг чухалчилж, үүнийг эрдэм шинжилгээний хэлэлцүүлэгт татан оролцуулах, цаашдын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлаар харилцан ярилцав. Төлөөлөгчид сүүлийн хоёр жилийн хугацаанд НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан,  соёлын байгууллага ЮНЕСКО-гийн мандатын хүрээнд явуулсан үйл ажиллагаагаа дүгнэн хэлэлцэж, ирэх жилүүдэд судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлүүдээ дэлхий нийтэд сурталчлах зэрэг төлөвлөгөөгөө хэлэлцсэн байна. ЮНЕСКО-гийн ивээл дор ажилладаг Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн нь 1998 онд ЮНЕСКО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Федерико Маёорын санаачилгаар, Индонези, Казахстан, Киргиз, Турк, Монгол Улсын Засгийн газрууд хоорондын олон талт гэрээгээр байгуулагдсан, Монгол Улсад төвтэй ЮНЕСКО-гийн II зэрэглэлийн статустай олон улсын байгууллага юм.

Үзсэн: 375

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна