Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-04-2024
монгол

Шинэ мэдээ

Ерөнхий сайдын "Өглөөний уулзалт"


Densmaa 2023-11-29 01:11

Уулзалтад газар тариалан, мах, сүү болон хүнсний бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, мал эмнэлэг, сав баглаа боодол, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцжээ

      Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит "Өглөөний уулзалт"-аа хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчидтэй хийлээ. Уулзалтад газар тариалан, мах, сүү болон хүнсний бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, мал эмнэлэг, сав баглаа боодол, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцжээ. Хүнс, хөдөө аж ахуйн салбар Монгол Улсын хөгжлийн нэг чухал салбар гэдгийг Ерөнхий сайд онцлоод Засгийн газраас тус салбарын эрх зүйн орчныг шинэчлэх зэргээр ажиллаж буйг мэдээллээ. Монгол улсад тариалангийн эдэлбэр газрын 80 хувийг улаан буудай эзэлдэг. Цаашид таримлын нэр төрлийг олшруулбал үр ашгийн хувьд ч, байгаль орчиндоо ч ашигтай байна гэлээ.

Үзсэн: 399

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна