Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

Морин хуурын чуулга “Монголын сайхан орон” тоглолтоо Шанхай хотод тоглолоо


Densmaa 2023-12-01 08:12

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулга “Монголын сайхан орон” тоглолтоо Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотын Симфони оркестрын их танхимд толилуулав.

    Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консул Д.Болд арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Монгол Үндэстний үнэлэмж цогц арга хэмжээний хүрээнд монгол угсаатны соёл, зан заншлын уламжлалыг цогц байдлаар агуулж буй хөгжмийн зэмсэг болох морин хуурын эгшгээр дамжуулан Монгол Улсыг гадаадад сурталчлах үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр ажиллаж буйг онцлон тэмдэглэв. Тоглолтыг Шанхай хотын төр, засгийн удирдлага, гадаад улсаас тус хотод суугаа Дипломат төлөөлөгчийн газрын Тэргүүн нар зэрэг нийт 1100 гаруй гадаадын үзэгч үзэж сонирхов. Морин хуурын чуулгын уран бүтээлчид Монгол аялгуу, Мандухай сэцэн хатан, Уужмын зүүд, Их хааны аравт болон Хятадын алдарт Хос эрвээхэй, Үүрдийн нөхөрлөл зэрэг бүтээлийг үзэгч олонд толилуулав. Түүнчлэн энэ үеэр Шанхай хотын симфони оркестрын үзэсгэлэнгийн танхимд “Amazing Mongolia” байгалийн гэрэл зургийн хөдөлгөөнт үзэсгэлэнг дэлгэн үзүүлэв.

Үзсэн: 870

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна