Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

Япон Улсын Оита муж, Коконоэ хоттой хамтын ажиллагаа өргөжүүлнэ


Densmaa 2023-12-20 12:12

Оита муж нь халуун рашаанаараа алдартай. Цэнхэр сумтай олон зүйлээрээ төстэй

      Архангай аймгийн удирдлага Япон Улсын Оита муж, Коконоэ хоттой хамтын ажиллагааг өргөжүүлж, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор албан ёсны айлчлал хийлээ. Оита муж нь халуун рашаанаараа алдартай.  Цэнхэр сумтай олон зүйлээрээ төстэй. Коконоэ хот нь газрын гүний энерги ашиглан цахилгаан үйлдвэрлэдэг бөгөөд Архангай аймгийн удирдлагууд цахилгаан станцаар зочлон, үйл ажиллагаатай нь танилцсан байна. Энэхүү найрамдалт харилцааг хөгжүүлснээр тус мужид монгол гэр бүхий амралтын газар хамтран байгуулах,  Архангай аймаг руу аялах зэрэг яриа хэлэлцээ хийжээ. 2024 оны 8 дугаар сарын сүүлээр Оита мужаас шууд нислэг хийхээр төлөвлөж, жуулчдад зориулан аяллын бүтээгдэхүүнээ шинэчлэх, сонирхолтой болгох тал дээр ажиллах шаардлагатай байгааг ажлын баг хэлж байна.

Үзсэн: 554

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна