Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

“GO MONGOLIA”


Densmaa 2023-12-25 02:12

Монгол Улсыг олон Улсад илэрхийлэх түлхүүр үг “GO MONGOLIA” нь залуус давамгайлсан өнөөгийн нийгэмд “Өөдөө тэмүүлэх Монгол” гэдэг утга багтаажээ

     “Welcome to Mongolia" түлхүүр үг нь Монголд зочлох жилийн хүрээнд Монгол Улсын брэнд өнгө төрхийг тодорхойлж байсан бол цаашид “GO MONGOLIA” Монгол Улсын нэгдсэн дүр төрх, онцлог, мөн чанарыг илэрхийлэх түлхүүр үг болж байна. 14 сарын туршид Монгол Улсын төлөөллийг хамруулсан судалгааны баг ажиллаж, Монгол Улсын ялгарал, монгол хүний талаарх эерэг сэтгэгдлийг төрүүлэх үндэсний онцлог бүхий түлхүүр үгийг ийн тодорхойлжээ. Монгол Улсыг олон Улсад илэрхийлэх түлхүүр үг “GO MONGOLIA” нь залуус давамгайлсан өнөөгийн нийгэмд “Өөдөө тэмүүлэх Монгол” гэдэг утгыг багтаажээ. Өөрөөр хэлбэл олон Улсад “Монголд зочилж шинийг мэдэр”, “Монголд очиж өөр хаана ч олохгүй шинэ боломжийг ол” гэх мэт салбар бүрийг сурталчилж болох өргөн утга, агуулгыг багтаасан энгийн, оновчтой түлхүүр үг болсныг хамтарсан судалгааны багийнхан хэлж байна. “Go Mongolia” түлхүүр үгийг “Mongolia.Always.Moving” гэх уриа үгс дагалдах бөгөөд зогсолтгүй шинэчлэгдэх, сэтгэл хөдөлгөм гэсэн агуулгыг илэрхийлэх юм. 

Үзсэн: 2293

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна