Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

“Мөстлөгийн үеийн амьтад”, “Хөшөө чулууны бичиг” сэдэвт хоёр төрлийн маркийн нээлт боллоо


Densmaa 2023-12-25 02:12

"Хөшөө чулууны бичиг” сэдэвт зургаан нэрийн маркийн тухайд, согд, брахми, руни, хятан, монгол, соёмбо зэрэг монголчуудын эртний бичгийн дурсгал, соёлын олдворуудаас сонгон авчээ

       Чингис хаан Үндэсний музейд “Мөстлөгийн үеийн амьтад”, “Хөшөө чулууны бичиг” сэдэвт хоёр төрлийн маркийн нээлт боллоо. “Мөстлөгийн үеийн амьтад” сэдэвт хэлхээ марканд эртний хүний хадан дээр дүрсэлсэн амьтны зураг болон уг амьтныг сэргээн зурсан зургийг хамтад нь дүрсэлснээрээ монгол маркийн түүхэнд анхдагч болж байна. Монгол нутагт өргөн тархсан хадны зургууд дээр эртний хүнтэй зэрэгцэн амьдарч байсан олон төрлийн амьтдыг дүрсэлснээс мөхөж үгүй болсон ч яс болон биеийн хэсэг нь олдож шинжлэх ухааны судалгаагаар судлагдан тогтоогдсон арслан заан, савагт хирс, бизон үхэр, тэмээн хяруул хэмээх дөрвөн төрлийн амьтныг сонгон авсан байна. "Хөшөө чулууны бичиг” сэдэвт зургаан нэрийн маркийн тухайд, согд, брахми, руни, хятан, монгол, соёмбо зэрэг монголчуудын эртний бичгийн дурсгал, соёлын олдворуудаас сонгон авчээ.

Үзсэн: 2646

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна