Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-05-2024
монгол

Шинэ мэдээ

Гадаадын Иргэн, Харьяатын Газар 2023 онд 31 мянга гаруй визийг цахимаар олгожээ


Densmaa 2024-01-05 11:01

Гадаадын Иргэн, Харьяатын Газар (ГИХГ) 2023 онд гадаадын 44,831 иргэнд визийн зөвшөөрөл, 40,734 иргэнд зохих ангиллын Монгол Улсын виз олгожээ.

2023 онд олгосон визийн тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт виз олголт гурав дахин, цахим виз олголт дөрөв дахин өссөн үзүүлэлт юм. Мөн гадаадын 23,5 мянган иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 20 мянга орчим иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган оршин суух зөвшөөрөлтэй 12 мянга гаруй иргэний бүртгэлд хасалт хийжээ. Оршин суух зөвшөөрөл олголт 2022 онтой харьцуулахад 2.5 дахин өссөн үзүүлэлттэй байна. ГИХГ нь 2023 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 35 мянга орчим оршин суух үнэмлэхийг шинээр хэвлэж, 4,664 үнэмлэхийн хүчинтэй хугацааг сунгалаа. Түүнчлэн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, үйлчилгээний чирэгдэл, олон шат дамжлагыг багасгах зорилгоор 2021 оноос хойш цахимжилтын ажлыг тасралтгүй хийсний үр дүнд виз, зөвшөөрлийн 12 төрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулж, 7-15 удаа биечлэн ирдэг иргэдийн ачааллыг хоёр удаа ирдэг болгон бууруулж, цахимаар үйлчилгээ авах нөхцөлийг бий болгов. Ингэснээр 2023 онд цахим үйлчилгээний системээр нийт 115 гаруй хүсэлтийг хүлээн авч, хянан шийдвэрлээд байна

Үзсэн: 1636

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна