Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

"Мөнгөлөг шагшуурга-2024" мөсний баярыг Ховд аймагт зохион байгуулна


Densmaa 2024-01-09 10:01

Ховд аймаг сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх чиглэлд олон талт ажил хэрэгжүүлж байна.

     Өнгөрсөн жилийн тухайд тус аймагт үйл ажиллагаа явуулж буй жуулчны бааз, гэр бааз, амралтын газруудаар 33 мянга гаруй гадаад, дотоодын аялагч үйлчлүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, Ховд аймаг 2023 онд 2300 орчим гадаадын жуулчин, 31600 гаруй дотоодын аялагчийг хүлээн авчээ.   

Ховд аймаг "Цайны зам" өв соёлын наадам, Тарвас эвент, "Мөнгөлөг шагшуурга" мөсний баяр зэргийг тодорхой хугацаанд зохион байгуулж байгаа нь гадаад, дотоодын аялагчдын сонирхлыг ихээхэн татаж байна. Ховд аймгийн Хар-Ус нуурыг түшиглэн зохион байгуулах Энэ жилийн "Мөнгөлөг шагшуурга-2024" мөсний баярын хөтөлбөр гарчээ. Энэхүү мөсний баяр нь байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, өв соёлоороо бахархах уриалга дэвшүүлж байгаагаараа онцлогтой. Мөсний баярын хүрээнд олон угсаатан угсаатны өвөрмөц дүр төрх, амьдралын хэв маяг, ахуйн соёлыг хадгалж ирсэн хувцас, хэрэглэлийг сурталчлах  зорилгоор "Олон угсаатны өвлийн гоёл" загварын наадам зохион байгуулна. Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжихэд чиглэсэн олон талт үйл ажиллагаа өрнөх юм. Өнгөрсөн жил энэхүү мөсний баярыг зохион байгуулснаар Жаргалант, Мянгад, Буянт, Үенч сумын хоол хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулсан 60 гаруй аж ахуй нэгж, иргэн 240 сая төгрөгийн борлуулалт хийжээ. Энэ жилийн баярын үйл ажиллагаа мөн бизнес эрхлэгч иргэн, байгууллага бүрт нээлттэй болохыг зохион байгуулагчид онцоллоо. 

Үзсэн: 1127

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна