Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улс дахь суурин төлөөлөгч Хатагтай Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа


Densmaa 2024-01-17 12:01

Монгол Улсын хүний эрхийн индекс өсөхөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс оруулж буй хувь нэмэр их гэдгийг онцоллоо

       Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Хатагтай Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын хүний эрхийн индекс өсөхөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс оруулж буй хувь нэмэр их гэдгийг онцоллоо. Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн чиг хандлагатай уялдуулан мэргэжлийн болон техникийн боловсролоор дамжуулж ногоон ур чадварыг залууст эзэмшүүлэхэд хамтран ажиллахаар боллоо. Мөн бүх нийтийн цахим ур чадвар, цахим бичиг үсгийн боловсролыг нэмэгдүүлэхийн тулд хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов. Мөн сурлагын амжилтын олон улсын үнэлгээгээр алслагдсан бүс нутагт суралцаж байгаа хүүхдүүдийн сурлагад онцгой анхаарах шаардлагатайг онцолсон. Тиймээс энэ чиглэлээр хамтарсан судалгаа хийж, зөвлөмж гаргахаар талууд тохиров.

Үзсэн: 396

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна