Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

Монголын соёлын өвийг дэлхий дахинаа сурталчлан таниулах чиглэлд олон улстай хамтран ажиллаж байна


Densmaa 2024-01-17 12:01

“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн үргэлжлүүлэн 2025 онд Швейцар улсад гаргах талаар Ритбергийн музейн дэд захирал ноён Йоханнес Белцтэй Соёлын сайд уулзжээ

       Монголын соёлын өвийг дэлхий дахинаа сурталчлан таниулах чиглэлд олон улстай хамтран ажиллаж байна. Үүний нэг жишээ нь өдгөө Бүгд Найрамдах Франц Улсын Нант хотод гарч буй “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн бөгөөд энэхүү үзэсгэлэнг энэ онд эх орондоо болон АНУ-д дэлгэхээр төлөвлөж байгаа юм. Нант хотод гарч буй үзэсгэлэнд одоогийн байдлаар 200 мянга гаруй хүн зочилсон. Тус үзэсгэлэнг үргэлжлүүлэн 2025 онд Швейцар улсад гаргах талаар Ритбергийн музейн дэд захирал ноён Йоханнес Белцтэй Соёлын сайд уулзжээ. Энэ хүрээнд хамтран музейн хөтөч, дэглээч, уран бүтээлчдийг чадавхжуулах, Монгол, Швейцарын хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтойг дурдлаа. Мөн түүхэн олдворуудаас гадна урлаг, монгол үндэсний хувцас, загварын салбарт хамтарч үзэсгэлэн гаргах асуудал болоод цаашид урт хугацаанд хамтран ажиллах асуудлаар ярилцсан байна.

Үзсэн: 531

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна