Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

“Сэргээн засварлагдсан бүтээлүүд-2023” үзэсгэлэн гарч байна


Densmaa 2024-01-24 10:01

Уг үзэсгэлэнд 2023 онд сэргээн засварласан 42 ширхэг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг төлөөлөл болгон дэглэжээ

      2023 онд нийт 30 байгууллагын 165 ширхэг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг Соёлын өвийн үндэсний төвийн 14 сэргээн засварлагч сэргээн засварлажээ. Тодруулбал, уран зураг 41, баримал 32, даавуу, зөөлөн эдлэл 28, металл 17, мод 16, арьс 11, танка 10, цаас 7, чулуу гурван ширхэг тус тус багтаж байна. Харин эдгээрээс, түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлийн нийт 52 түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг газар дээр нь очиж сэргээн засварлажээ. Түүнчлэн  сэргээн засварлагчдын ажил мэргэжлийн онцлогийг сурталчлах, таниулах зорилгоор Соёлын өвийн үндэсний төвийн үзэсгэлэнгийн танхимд  “Сэргээн засварлагдсан бүтээлүүд-2023” үзэсгэлэнг нээж, олны хүртээл болголоо. Уг үзэсгэлэнд 2023 онд сэргээн засварласан 42 ширхэг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг төлөөлөл болгон дэглэжээ.

Үзсэн: 488

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна