Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 05-05-2024
монгол

Шинэ мэдээ

Улаанбаатараас Лондон руу шууд нислэг үйлдэнэ


Densmaa 2024-01-26 12:01

Агаарын харилцааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фионо Блайт нар “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Улаанбаатар хотноо гарын үсэг зурлаа.

  Шинэчлэн байгуулсан хэлэлцээрт “хууль, дүрэм дагаж мөрдөх”, “шударга өрсөлдөөн”, “нислэгийн аюулгүй ажиллагаа”, “аяллын дугаар хамтран ашиглах”, “түрээс”, “хөөрөлт, буултын слот”, “газрын үйлчилгээ”, “олон төрөлт агаарын тээвэр”, “хүрээлэн буй орчны хамгаалал”, “олон улсын иргэний нисэхийн байгууллагад бүртгүүлэх” чиглэлээр шинэ заалтууд нэмэгдэж, хоёр улсын хооронд шууд нислэг гүйцэтгэхээс гадна Европ болон Төв Азийн орнуудаар дамжин нисэх боломжийг нээж байгаа юм.

Ингэснээр манай улс дэлхийн 44 улсын 130 цэг рүү нислэг үйлдэх, хоёр орны хооронд шууд нислэг гүйцэтгэх боломж бүрдэж байгаа юм байна.

Үзсэн: 488

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна