Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 05-05-2024
монгол

Шинэ мэдээ

БНСУ-ын виз мэдүүлэх нөхцөлд зарим хөнгөлөлт үзүүлэх болжээ


Densmaa 2024-01-26 01:01

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өнгөрсөн онд БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Солонгосын талтай Монгол Улсын иргэдийн тус улсад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг хөндөж ярилцсан.

Үүний дагуу Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын иргэдийн БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр авах арга хэмжээний тухай” 166 дугаар тогтоолыг өнгөрсөн онд баталсан юм. Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яамны зүгээс болон хоёр орны Цагаачлалын байгууллага хоорондын хамтын ажиллагааны хүрээнд монгол иргэдийн виз мэдүүлэх болон зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар БНСУ-ын холбогдох яам, байгууллагатай тогтмол уулзалт хийж ирсэн байна. Үүний үр дүнд манай иргэдийн БНСУ-ын виз мэдүүлэх нөхцөлд зарим тодорхой хөнгөлөлтүүдийг солонгосын тал үзүүлж эхэлжээ.

    Тухайлбал, олон удаагийн виз авах шаардлагыг хангасан иргэдийн визийн хүсэлтийн хариуг ЭСЯ-наас 7-14 хоногт багтаан өгөх, хүчин төгөлдөр визтэй Монгол Улсын иргэдийг БНСУ-ын хилээр нэвтрүүлэлгүй буцааж байгаа асуудалд анхаарал хандуулж, хил дээрээс буцааж байгаа монгол иргэдийн тоог эрс багасгах, БНСУ-д хууль бусаар оршин суугаа монгол иргэдийг өршөөлийн аянд хамруулан нутаг буцаах, аяны хүрээнд тус улсыг сайн дураар орхин гарсан иргэдэд дахин виз мэдүүлж, хууль ёсоор зорчиж болно гэсэн баталгааг гаргаж өгөх зэрэг асуудлаар санал солилцсон байна.

Ташрамд дурдахад, БНСУ-д байгаа 54000 гаруй монгол иргэний 30 гаруй хувь нь хууль бусаар оршин сууж байгаа нь манай улсын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр тодорхой шийдвэр гаргахад томоохон сөрөг нөлөө үзүүлдэг билээ. Иймд, БНСУ-д хууль бусаар оршин суухын сөрөг нөлөөг сурталчлан таниулах нөлөөллийн ажлыг хоёр тал хамтран зохион байгуулсны үр дүнд, 2023 онд 20 000 гаруй монгол иргэн БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан бол энэ тоо 2024 оны 1 дүгээр сарын байдлаар 18 000 гаруй болж буурсан байна. Энэ нь хоёр талын хамтын ажиллагааны бодит үр дүн юм.

Үзсэн: 362

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна