Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 05-05-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улс, БНСУ хамтран хөдөлмөр эрхлэхийг дэмжих төсөл хэрэгжүүлнэ


Densmaa 2024-01-31 12:01

БНСУ-д ажиллаж буй монгол иргэдийг эх орондоо эргэн ирэхэд нь хөдөлмөр эрхлэх боломжийг дэмжих чиглэлээр Монгол Улс, БНСУ хамтран төсөл хэрэгжүүлэхээр боллоо.

    ХНХ-ын сайд Х.Булгантуяа энэ талаар БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн нарийн бичгийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал Ким Дэ Хуантай онлайнаар уулзах үеэр дурдаж, БНСУ-ын талд талархал илэрхийлэв. Уулзалтаар БНСУ-тай байгуулсан “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг цаашид хэрэгжүүлэх, эмэгтэйчүүдийн ажиллах боломжтой салбарыг шинээр нэмэгдүүлсэн талаар санал солилцлоо. Түүнчлэн БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн эх орондоо буцан ирж, хөдөлмөр эрхлэхийг дэмжих зорилгоор Монгол Улсын томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудыг оролцуулсан Хөдөлмөрийн яармаг, өдөрлөгийг БНСУ-д 2024 оны 3 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байгааг дурдлаа.

Үзсэн: 234

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна