Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

Цагаан сар-2024” үндэсний бөхийн барилдаан Женев хотноо болов


Densmaa 2024-02-01 09:02

Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа ЭСЯ, Монголын Үндэсний бөхийн холбооны Европ дахь салбар холбоо хамтран “Цагаан сар-2024” үндэсний бөхийн барилдааныг Женев хотноо зохион байна.

    Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайд Д.Гэрэлмаа бөхийн барилдааныг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улс, ШХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах цуврал арга хэмжээг Монгол түмний соёлын дархлаа болсон Үндэсний бөхийн барилдаанаар эхлүүлж буйг онцлон тэмдэглэж, барилдааныг санаачлан зохион байгуулагч Монголын Үндэсний бөхийн холбооны Европ дахь Салбар холбоо, ерөнхий зохион байгуулагч “Да Са” групп, оролцогч бөхчүүд, өсвөрийн бөхчүүд, ивээн тэтгэгч нарт баяр хүргэн талархал илэрхийллээ.

Мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус арга хэмжээнд мэндчилгээ илгээснийг Элчин сайд Д.Гэрэлмаа уншиж танилцуулсан байна. Сайд Б.Батцэцэгийн мэндчилгээнд “НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын хүн төрөлхтний биет бус соёлын өвд бүртгэгдсэн үндэсний уламжлалт баяр наадмын нэг төрөл болох хүчит бөхийн барилдаан манай ард түмний ёс заншил, уламжлалт соёлын чухал бүрэлдэхүүн хэсэг билээ. Үндэсний өв соёлоо гадаад улс орнуудад сурталчлан таниулах үйлсэд хилийн чанад дахь монгол нийгэмлэгүүд хүчин чармайлт гаргаж, үнэтэй хувь оруулдгийг онцлон тэмдэглэхийн зэрэгцээ та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж байгааг минь хүлээн авна уу. Гадаад харилцааны яамнаас үндэсний түүх, соёл урлаг, зан заншлаа дэлхий нийтэд сурталчлах таниулах, хилийн чанад дахь монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэдний үүсгэн байгуулсан төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих зорилгоор хэрэгжүүлдэг “Дэлхийн Монголчууд” цогц арга хэмжээний хүрээнд Монголын Үндэсний бөхийн холбооны Европ дахь салбар холбоотой хамтран ажиллах болно.” гэсэн байна.

Тус арга хэмжээнд Швейцар, Франц, Герман, Чех, Итали, Бельги, Нидерланд, Унгар зэрэг Европын 8 улсад ажиллаж, амьдарч буй Монголчуудаас 32 бөх эр бяр, хурд хүчээ сорьсноос Нидерланд Улсаас оролцогч Э.Батбаяр түрүүлжээ.

Үзсэн: 1005

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна