Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-04-2024
монгол

Шинэ мэдээ

"Түмэн тэмээний баяр” Өмнөговь аймагт боллоо


Densmaa 2024-02-05 11:02

Энэ удаагийн баяр 25 дахь жилдээ болж буй бөгөөд энэ жилийнхийг "16 түмэн тэмээний баяр" нэрийн дор зохион байгуулсан юм.

     Энэ нь Өмнөговь аймаг 160 мянган толгой тэмээ тоолуулж, улсад хамгийн олон тэмээтэй аймаг болоод байгааг бэлгэдэн ийнхүү энэ жилийн тэмээний наадам, баяраа нэрлэжээ. НҮБ-аас 2024 оныг “Тэмээг хамгаалах олон улсын тэмээн овогтын жил” болгон зарлаад байгаа юм. Монгол Улс 2023 онд 473 900 толгой тэмээ тоолуулснаас гуравны нэг нь Өмнөговь аймагт байна. Дэлхий дээр нийт тэмээний 90 хувь ганц бөхт, 10 хувь хоёр бөхт тэмээ эзэлдэг. Тэгвэл дэлхийд ховор хоёр бөхт тэмээний цөм нь Монгол Улс. Улсынхаа хамгийн олон тэмээтэй нь Өмнөговь аймаг. Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Х.Отгонмөнх хэлсэн үгэндээ "Түмэн тэмээний баяр 1997 онд эхэлсэн. Тэмээний баяр урьд жилүүдэд гуравдугаар сарын 8, 9-нд болдог байсан. Энэ жил уур амьсгалын өөрчлөлт дулааралтай холбоотойгоор хугацааг нь нэг сараар наашлуулсан. Одоо жил бүрийн хоёрдугаар сарын 1, 2, 3-нд тогтмол зохион байгуулна” гэсэн юм. Тэмээний баяр нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэмээний үнэлэмжийг нэмэгдүүлэх гол зорилготой ажлуудын нэг юм. "Түмэн тэмээний баяр"-т ирэх гадаад, дотоодын жуулчид, зочид төлөөлөгчийн тоо жил ирэх тутам нэмэгдэж байгаа юм.

Үзсэн: 1103

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна