Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-05-2024
монгол

Шинэ мэдээ

Мэдээлэл, харилцаа холбооны салбарын орлого өсжээ


Densmaa 2024-02-15 12:02

Мэдээлэл, харилцаа холбооны салбарын 2023 оны нийт орлого өмнөх оноос 21.8 хувиар өссөн байна. Үүнд утасгүй холбоо, компьютер программчлал, зөвлөгөө зэрэг үйл ажиллагааны орлого нөлөөлсөн байна.

    Түүнчлэн кабелийн телевиз, үүрэн утасны идэвхтэй хэрэглэгчид болон интернэт хэрэглэгчдийн тоо өссөн үзүүлэлттэй гарчээ. Харин шуудан, илгээмжийн хэмжээ 2023 онд өмнөх оноосоо 10.9 хувиар буурсан байна. Улс хоорондын гарах шуудан илгээмж нэмэгдсэн хэдий ч дотоодод шуудан, илгээмж буурсан байна. Монгол Улсын хувьд олон улсын агаарын тээвэр болон боомтын тоог нэмэгдүүлсэн ч ачаа хүлээн авах бэлтгэл хангалтгүй байгааг Харилцаа холбооны зохицуулах хорооны Шуудангийн зохицуулалтын газраас хэлж байгаа юм. Харин дотоодод дэд бүтэц тэр дундаа хаягжилт хангалтгүйн улмаас хүргэлтийн үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл үүсдэг. Иймд “Монгол шуудан” болон Цахим хөгжил, харилцаа холбооны яам Английн хаягжилтийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг “What3Words” компанитай хамтран ажиллаж өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар нийслэлийн 2200 гаруй байршилд “What3Words” хаягийн самбар байршуулаад байгаа юм.

Үзсэн: 548

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна