Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

2024 оны хичээлийн жилд 13 оюутанд Тайваньд суралцах тэтгэлэг олгоно


Densmaa 2024-02-16 01:02

Тайваньд бакалавр, магистр, докторын зэрэгт суралцах Монгол оюутнуудыг урамшуулахын тулд 2024 оны хичээлийн жилд 13 оюутанд тэтгэлэг олгохоор болжээ.

    Тэтгэлэгт хамрагдах оюутнуудын сургалтын төлбөр болон бусад зардлын дээд хязгаар нь 40,000 Тайвань доллар байх ба тус тэтгэлгийн хэмжээг Тайванийн Засгийн газраас олгоно. Хэрэв 40,000 Тайвань доллароос хэтэрсэн, нэмэгдэл төлбөр гарсан тохиолдолд мөн зуучлалын байгууллагуудын зуучлалын зардал, диплом удирдах ажлын зардал, даатгал, байр, интернэтийн төлбөр зэргийг оюутан өөрөө хариуцах юм байна. Харин амьжиргааны зардлын хувьд Тайваний Засгийн Газраас бакалаврын оюутанд сар бүр 15,000 Тайвань доллар магистр, докторын оюутнуудад сар бүр 20,000 Тайвань доллар тэтгэлэг олгох юм.

Үзсэн: 972

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна