Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 15-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Цааны баяр-2024” соёлын наадам эхэллээ


Densmaa 2024-03-06 12:03

Өнөөдрийн байдлаар Цагааннуур сумын баруун, зүүн тайгад 200 гаруй иргэн цаа маллан амьдарч байна

     Хөвсгөл аймгийн 6 дахь хошуу мал цаа, цаатан иргэдийн аж амьдралыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой “Цааны баяр-2024” соёлын наадам эхэллээ. Өнөөдөр нутгийн ардын тува, дархад дууны уралдаан, бөөгийн бүжгийн уралдаан, цааны уралдаан, цаатай хос шалгаруулах тэмцээн, албан байгууллага, үзэгч, жуулчдын дунд буухиа тэмцээн болно. Мөн “Бүрэн дэглэлттэй” урц шалгаруулж, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, гар урлалын бүтээлээ олон нийтэд сурталчлах ажээ. Өнөөдрийн байдлаар Цагааннуур сумын баруун, зүүн тайгад 200 гаруй иргэн цаа маллан амьдарч байна. Өнгөрсөн оны жилийн эцсийн мал тооллогоор 2928 толгой цаа тоолуулж, өмнөх оноос 388 толгойгоор өсжээ.

Үзсэн: 539

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна