Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29-04-2024
Mongol

Шинэ мэдээ

Лаурел сангийн Монгол дахь төслийн зохицуулагч, доктор Хью Парсонс-ыг хүлээн авч уулзав


Densmaa 2024-04-01 11:04

Лаурел сангийн тусламжийн хүрээнд 95 мянган хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, 20 мянга гаруй иргэнийг үзлэгт хамруулж, 1750 гаруй өвчтөнд нүдний мэс засал хийжээ

       Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Канад Улсын Бритиш Колумбиагийн их сургуулийн профессор, Лаурел сангийн Монгол дахь төслийн зохицуулагч, доктор Хью Парсонс-ыг хүлээн авч уулзав.  Лаурел сан 2015 оноос Монгол Улсад нүдний эрүүл мэнд, тусламж үйлчилгээний чиглэлээр төсөл хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэхүү төслийн хүрээнд монголын нүдний эмч нарын эмчилгээний болон мэс заслын ур чадварыг бэхжүүлэхээс гадна эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжгүй, алслагдсан газарт оршин суудаг иргэдэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг юм.  Лаурел сангийн тусламжийн хүрээнд Улаанбаатар хот, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь аймгийн 95 мянган хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, 20 мянга гаруй иргэнийг үзлэгт хамруулж, 1750 гаруй өвчтөнд нүдний мэс засал хийжээ.

Үзсэн: 1947

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна