“Bootcamp” эрчимт сургалтад Монгол Улсаас 30 залуу судлаач, энтрепрёнер хамрагдаад байна
Шинжлэх ухааны мэдлэг, шинэ технологи, инновацыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой сургалт гэдгийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцуулав
Олон улсад эрчээ аван дэлгэрч буй “Bootcamp” эрчимт сургалтад Монгол Улсаас 30 залуу судлаач, энтрепрёнер хамрагдаад байна. Тодруулбал, олон улсын уг сургалтын сонгон шалгаруулалтад манай улсаас нийт 14 байгууллагын 50 гаруй судлаач, суралцагчид оролцжээ. Шинжлэх ухааны мэдлэг, шинэ технологи, инновацыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой сургалт гэдгийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцуулав. Ялангуяа салбар дундын практик мэдлэгийг богино хугацаанд заадаг аж. Сургалтын зорилго байгаль, инженер, технологи, нийгэм, хүмүүнлэгийн салбарын судлаач, залуу энтрепрёнерүүд, их, дээд сургуулийн багш, ахисан түвшний суралцагчдыг чадавхжуулах, ялангуяа мэргэжилтнүүд мэдлэг солилцох, хамтран инновац бүтээх арга замд суралцах, гарааны компани байгуулах, өөрсдийн шинэ, шилдэг санааг бодит ажил болгоход чиглэж буйг салбарын сайд онцоллоо.
Үзсэн: 3338
Tweet