Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29-04-2024
Mongol

Шинэ мэдээ

Соёлын яамнаас “Соёлын сэргэлт-2024” аяныг зохион байгуулж байна


Densmaa 2024-04-15 11:04

2023 онд улс орон даяар хэрэгжүүлсэн Соёлын сэргэлт аян энэ жил 1400 гаруй өвлөн уламжлагчтай нийслэл Улаанбаатар хотоос эхэллээ

       Соёлын яамнаас “Соёлын сэргэлт-2024” аяныг зохион байгуулж байна. 2023 онд улс орон даяар хэрэгжүүлсэн Соёлын сэргэлт аян энэ жил 1400 гаруй өвлөн уламжлагчтай нийслэл Улаанбаатар хотоос эхэллээ. Энэ удаагийн Соёлын сэргэлт аяныг Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдын зөвлөгөөнөөр эхэлж, соёлын биет бус өвийн 7 ай савд багтах өвлөн уламжлагчид оролцов. Соёлын сайд Ч.Номин "Соёлын биет бус өв бол хүний оюун санаагаар дамжиж уламжлагддаг эмзэг бөгөөд үнэт зүйл. Иймээс энэхүү нандин өвийг хамгаалах нэгдмэл зорилго, нийтлэг үнэт зүйлтэй хүмүүсийн харилцаа холбооны үндэсний сүлжээг бэхжүүлж, тэдний оролцоотой тогтвортой байдлыг хангах явдал чухал байдаг. Ялангуяа өвийн үнэт хэв шинжийг олон түмэнд ойлгуулж, үнэ цэнтэй болохыг тайлбарлаж мэдүүлэх нь иргэдэд соёлын биет бус өвд хүндэтгэлтэй хандах үзэл санааг төлөвшүүлж, улмаар өвлөн уламжлах сонирхлыг бий болгодог. Энэ бол соёлын биет бус өвийн оршин тогтнох чадварыг хадгалж үлдээх томоохон хөшүүрэг юм" гэв. Соёлын биет бус өвд Эх хэл, бичиг, түүний хүрээний соёл, Аман зохиол, Ардын уртын болон богино дуу, туул, тэдгээрийг дуулах, хайлах арга барил, Уран нугаралт болон циркийн үзүүлбэрийг илэрхийлэх гоц авьяастны ур чадварын арга барил, Хөөмэй тэргүүтэй өвүүд багтдаг. Эдгээр биет бус өвийг улсын хэмжээнд 10924 өвлөн уламжлагч түгээн дэлгэрүүлж, хойч үедээ өвлүүлж байгаа аж.

Үзсэн: 2120

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна