Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 21-05-2024
монгол

Шинэ мэдээ

Энх тайвны корпусын Орон хариуцсан захирал Өэрл Миллер-ийг хүлээн авч уулзав


Densmaa 2024-05-01 12:05

Өдгөө 36 сайн дурын ажилтан англи хэлний боловсрол болон орон нутгийн хөгжлийн чиглэлээр ажиллаж байна

         Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монгол дахь АНУ-ын Энх тайвны корпусын Орон хариуцсан захирал Өэрл Миллер-ийг хүлээн авч уулзав. Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх зорилтуудын нэг англи хэлний боловсрол, англи хэлний сайн дурын багшийг урьж ажиллуулах чиглэлд АНУ-ын Энх тайвны корпустай хамтран ажиллахад өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглээд, сайн дурын ажилтнуудын тоог нэмэгдүүлэхэд хоёр талаас хүчин чармайлт гарган ажиллахын чухлыг тэмдэглэв. КОВИД-19 цар тахлын улмаас нутаг буцаад байсан Энх тайвны корпусын сайн дурын ажилтнууд 2022 оны 10 дугаар сард Монголд эргэн ирсэн бөгөөд өдгөө 36 сайн дурын ажилтан англи хэлний боловсрол болон орон нутгийн хөгжлийн чиглэлээр Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон Архангай, Дорнод, Өвөрхангай, Хэнтий аймагт ажиллаж байна.

Үзсэн: 1800

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна