Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-07-2024
монгол

Шинэ мэдээ

“Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний хурал 19 дэх удаагаа боллоо


Densmaa 2024-05-16 03:05

Сүүлийн 2 жилд 500 гаруй судлаачийн бүтээл хүлээн авч 100 гаруй илтгэл хэлэлцүүлэн 28 судалгаанд грант олгожээ

       Залуу эрдэмтэн судлаачдын Шинжлэх ухааны бага олимп гэж нэрлэх “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний хурал 19 дэх удаагаа болж, оролцогч залуусын тоо жил ирэх тутамд нэмэгдэж байна. Сүүлийн 2 жилд 500 гаруй судлаачийн бүтээл хүлээн авч 100 гаруй илтгэл хэлэлцүүлэн 28 судалгаанд грант олгожээ. Түүнчлэн жил бүрийн Инновацын 7 хоногоор судлаачдын англи хэлний чадавхыг сайжруулах, олон улсын түвшинд бүтээлээ түгээх, танилцуулах дэмжлэг үзүүлэх Англи хэл дээрх “BEST PAPER AWARDS” арга хэмжээг зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд дотоодын болон хөрш орнуудаас залуу эрдэмтэд хүрэлцэн ирж илтгэл хэлэлцүүлдэг. Иймээс энэ үйл ажиллагааны шагналын санг нэмэгдүүлэн 30 сая төгрөг болгоод байна.

Үзсэн: 1472

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна