Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 15-05-2024
Монгол

Шинэ мэдээ

Нярайн скрининг буюу нярайн төрөлхийн эмгэгийг эрт илрүүлэх шинжилгээ, оношилгооны төвийг байгууллаа


Densmaa 2024-06-14 12:06

Үүний үр дүнд 16,522 хүүхэд төрөлхийн эмгэг илрүүлэх шинжилгээнд хамрагдаж, эмгэг илэрсэн хүүхдүүд эмчилгээнд цаг алдалгүй хамрагдаж байна

      Нярайн скрининг буюу нярайн төрөлхийн эмгэгийг эрт илрүүлэх шинжилгээ нь нялхасын эндэгдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм. АШУҮИС-ийн багш, анагаах ухааны доктор, профессор Н.Хүрэлбаатарын манлайлал, хамт олны санаачилга, хичээл зүтгэлийн дүнд нярайн төрөлхийн эмгэгийг эрт илрүүлэх шинжилгээ, оношилгооны төвийг байгууллаа. Тус төвийг сүүлийн 1 жил 5 сарын хугацаанд Нийслэл дэхь АШУҮИС-ийн төв эмнэлэг, Ховд, Дорнод, Өмнөговь, Орхон Өвөрхангай аймгын “Бүсийн оношилгоо, эмчилгээний төв”-д байгуулснаар Монгол орны алслагдсан аймгуудад ч шинжилгээ хийх боломж бүрдсэн юм. Энэ хүрээнд 360 гаруй эмч эмнэлгийн мэргэжилтэнг нярайд төрөлхийн эмгэгийг илрүүлэх шинжилгээний сургалтад хамруулан бэлтгэж, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын шийдвэрээр нярайд төрөлхийн эмгэгийг эрт илрүүлэх шинжилгээг эрүүл мэндийн даатгалд хамруулан хийхээр болсон юм. Үүний үр дүнд 16,522 хүүхэд төрөлхийн эмгэг илрүүлэх шинжилгээнд хамрагдаж, эмгэг илэрсэн хүүхдүүд эмчилгээнд цаг алдалгүй хамрагдаж байна.

Үзсэн: 4933

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна