НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа
Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөдөлгөөнийг үр дүнтэй хэрэгжүүлэх асуудлаар санал солилцсон байна
Шадар сайд С.Амарсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөдөлгөөнийг үр дүнтэй хэрэгжүүлэх асуудлаар санал солилцсон байна. Шадар сайд С.Амарсайхан " Өнгөрсөн жилийн зуднаар Тапан Мишра бид хамтдаа хөдөөгүүр явахад нөхцөл байдал үнэхээр хүнд байсан. Монгол Улсын Засгийн газар, УОК-оос шаардлагатай арга хэмжээг харьцангуй эрт буюу намраас эхэлж авч хэрэгжүүлсний үр дүнд тооцоолсноос харьцангуй бага хохирол учирсан гэдгийг тэр хэлдэг. Мэргэжлийн байгууллагуудаас гаргасан Гангийн болон Зудын эрсдэлийн үнэлгээгээр энэ жил хатуу өвөл, хавар болох магадлал их байгаа тул гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг дээшлүүлэх шаардлагатай байна. “Малчид хот айлаараа нэгдэж хоршин, хашаа хороогоо дулаалах, худаг ус гаргах, тэжээлээ өөрсдөө тарихын зэрэгцээ малаа эрүүлжүүлэх, ашиг шимийг нь нэмэгдүүлэх, түүхий эдийн үнэ цэнийг өсгөх зэргээр малчдыг тогтмол ашиг орлоготой байлгах тал дээр НҮБ-ын зүгээс бүх талаар дэмжин, жишиг төслийг хэрэгжүүлэхэд бэлэн” хэмээсэн НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра танд талархахын сацуу энэ ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн төлөө анхаарч ажиллахаа илэрхийлье" гэсэн юм.
Үзсэн: 2430
Tweet