Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 09-10-2024
монгол

Шинэ мэдээ

БНХАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн баяр боллоо


Densmaa 2024-09-30 12:09

"Мөнхийн хөрш орнууд өдрөөс өдөрт итгэлээ баталгаажуулж, жишиг хөрш орнуудын зам хөгжлийн түүхийг бүтээх учиртай” гэсэн юм

        БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ой, БНХАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн баяр боллоо.  Энэхүү өдрийг тохиолдуулан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Монгол Улсын төрийн тэргүүнүүд болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч, хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгууллаа. Энэ үеэр БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуань арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Хятад, Монголын найрамдлын үндсэн зорилго нь хамтдаа хөгжих. Монголын ард түмэнд хэдийн танил болсон Энх тайвны гүүр, Төв бүс ба зам" санаачилгын хүрээнд бүтээн байгуулсан хурдны авто зам, төв ус цэвэрлэх байгууламж, мөн удахгүй биеллээ олох хоёр улсын худалдааны хэмжээ 20 тэрбум ам.долларт хүрэх зэрэг нь хоёр улсын хөгжил, дэвшлийн хамтын эрмэлзэл,хөгжлийн замд хамтдаа хожих хамтын ажиллагааны илрэл юм” гэлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “БНХАУ байгуулагдсаны 75 жилийн хугацаанд үсрэнгүй хөгжиж, Хятадын онцлогтой, хөгжлийн түүхийг амжилттай тодорхойлж, эдүгээ дэлхийн энх тайван тогтвортой байдал, эдийн засгийн хөгжилд шийдвэрлэх үүрэгтэй байдагт хөрш орны хувьд чин сэтгэлийн талархалтай байдаг. БНХАУ-ын үсрэнгүй хөгжил нь хөрш орнууддаа шинэ хөгжил, боломж, шинэ хамтын ажиллагааны индрийг бий болгож байна. БНХАУ-ын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр 2011 оноос хойш  3.3 тэрбум ам.долларын 3 төсөл амжилттай хэрэгжиж, 6 төсөл үргэлжилж байна. Мөнхийн хөрш орнууд өдрөөс өдөрт итгэлээ баталгаажуулж, жишиг хөрш орнуудын зам хөгжлийн түүхийг бүтээх учиртай” гэсэн юм.

Үзсэн: 2830

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна