Япон хэлний уран илтгэлийн тэмцээн болов
30 дахь удаагийн сургууль хоорондын япон хэлний уран илтгэлийн тэмцээн болов
11 дүгээр сарын 16-ны өдөр, Японы ЭСЯ, Монголын япон хэлний багш нарын холбоо, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, ШУТИС-ийн Гадаад хэлний тэнхим болон Япон сан хамтран “30 дахь удаагийн сургууль хоорондын япон хэлний уран илтгэлийн тэмцээн”-ийг Монгол-Япон төвд зохион байгуулав. Тэмцээнд эхний шатанд тэнцсэн ЕБС-ийн ахлах ангийн 10 сурагч, их сургуулийн 8 оюутан тус бүр өрсөлдсөн бөгөөд ахлах анги болон их сургуулийн ангилалд эхний 4 байр эзэлсэн нийт 8 оюутан, сурагчдад тэмцээний дэд шагнал болох Япон Улсад аялах “JENESYS” хөтөлбөрт оролцох эрхийг гардуулсан юм.
Үзсэн: 15531
Tweet