Улсын хэмжээнд 2024 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр 57.6 сая толгой мал тоологдсон
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум 507.9 мянган толгой мал тоолуулж, улсад хамгийн их малтай сум байна
Улсын хэмжээнд 2024 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр 57.6 сая толгой мал тоологдсон. Малын тоо өмнөх оноос 7.0 сая толгойгоор буюу 10.9 хувиар буурсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Хэдийгээр малын тоо толгой улсын хэмжээнд буурсан ч Орхон, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Өвөрхангай аймагт малын тоо өмнөх оноос 0.5-403.0 мянгаар өссөн байна. Мөн малтай өрхийн тоо 249.4 мянга болж, өмнөх оноос 1.5 мянгаар өссөн. Тэгвэл Хөвсгөл аймаг 5.2 сая толгой мал тоолуулж, улсын хэмжээнд хамгийн их малтай аймаг болсон. Харин Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум 507.9 мянган толгой мал тоолуулж, улсад хамгийн их малтай сум байна.
Үзсэн: 5717
Tweet
Bryannuade
11 Jan 2025 01:37:53
Join us today at 1xBet for the fundamental online cricket betting experience! We tender the outdo and most enticing cricket odds in support of prodigious winnings. Don’t misapprehend loophole on the chance to carry the day gigantic with 1xBet! Skim through our sweeping cricket betting lines and dig a together and exciting familiarity like no other. <a href=https://refpa7921972.top/L?tag=s_3464116m_355c_2422859&site=3464116&ad=355&r=en/line/cricket>1xbet</a>