Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22-05-2025
Монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын газар нутгийн 24 хувь нь харилцаа холбооны дэд бүтэцтэй байна


Densmaa 2025-04-18 01:04

Манай улс харилцаа холбооны дэд бүтцийг сайжруулж, малчны хотноос дэлхийн боловсрол эзэмших боломж бүрдүүлэхэд үндэсний хиймэл дагуулын гүйцэтгэх үүрэг чухлыг онцлов

Монгол Улсын газар нутгийн 24 хувь нь харилцаа холбооны дэд бүтэцтэй буюу гар утасны сүлжээ, интернэттэй байна. Харин 4 сум, хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байгаа тул алслагдсан 139 цэгт үүрэн холбооны сүлжээг энэ онд оруулах юм. Гэхдээ шилэн кабель татаж, уулын оройд станц байршуулах нь эдийн засгийн хувьд өртөг их учраас улс орнууд энэ аргыг оновчтой болгох талаар ярилцаж байна. Тухайлбал, Япон гэхэд шилэн кабелийн оронд хиймэл дагуулын тусламжтай харилцаа холбооны дэд бүтцээ сайжруулжээ. Иймд 1,564,116 хавтгай дөрвөлжин км газар нутагтай манай улс харилцаа холбооны дэд бүтцийг сайжруулж, малчны хотноос дэлхийн боловсрол эзэмших боломж бүрдүүлэхэд үндэсний хиймэл дагуулын гүйцэтгэх үүрэг чухлыг эрдэмтэн судлаачид онцолж байна.

Үзсэн: 5670

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна