Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлээ


Densmaa 2025-04-21 11:04

Монгол Улс 500 гаруй хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн нь хүн амынхаа тоотой харьцуулахад дэлхийд өндөр үзүүлэлт аж

     ЭХЭМҮТ, УНТЭ-ийн хамтарсан баг нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлээ. Энэ нь хүүхдэд хийж буй 11, ЭХЭМҮТ-д хийсэн 5 дахь удаагийн элэг шилжүүлэн суулгах мэс засал юм. Тус эмнэлгийнхэн цаашид нэг наснаас доош бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, эмнэлэгт төвлөрч байгаа мэс заслын ачаалал болон гадаадад эмчлүүлэх иргэдийн урсгалыг бууруулахаар ажиллаж байна. Түүнчлэн манай улс элэг шилжүүлэн суулгах мэс заслыг одоогоор 500 орчим хүнд хийгээд байна. Монгол Улс 500 гаруй хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн нь хүн амынхаа тоотой харьцуулахад дэлхийд өндөр үзүүлэлт аж. Цаашид ч монгол хүн эх орондоо эмчлүүлэх боломжийг өргөжүүлэхийг зорьж байгаа юм.  

Үзсэн: 3871

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна