Энэтхэгийн Канпур хот дахь Технологийн хүрээлэнгийн эрдэмтэд Монгол Улсад айлчиллаа
Төлөөлөгчид Энэтхэгт буцаж очмогц гэр хорооллын нүүрсээр галладаг зуухнаас ялгарах хорт утааг бууруулах үр ашигтай, зардал багатай технологийн шийдлийг боловсруулахаар төлөвлөжээ
БНЭУ-ын Элчин сайдын яамны санаачилгаар Энэтхэгийн Канпур хот дахь Технологийн хүрээлэнгийн эрдэмтэд Монгол Улсад айлчиллаа. Төлөөлөгчид агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны төлөөлөлтэй уулзаж, гэр хороололд ажиллаж, нүүрсээр галладаг гэрийн зуухыг үзэж, дүн шинжилгээ хийв. Эрдэмтэд МУИС-д зохион байгуулсан уулзалтын үеэр бохирдол болон байгаль орчны шинжлэх ухааны хэд хэдэн асуудлаар илтгэл тавьсан юм. Мөн тэд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академид зочилж, лекц уншиж, утааг бууруулах талаар асуултуудад хариулав. Төлөөлөгчид Энэтхэгт буцаж очмогц гэр хорооллын нүүрсээр галладаг зуухнаас ялгарах хорт утааг бууруулах үр ашигтай, зардал багатай технологийн шийдлийг боловсруулахаар төлөвлөжээ. Энэхүү загварыг Монголын нөхцөл байдалд тохируулан өөрчлөх аж.
Үзсэн: 1127
Tweet