Монгол Улсаас Япон Улсаар дамжин АНУ руу нислэг үйлдэнэ
Манай улсын агаарын тээврийн нислэгийн зуны улирлын хуваарийн дагуу АНУ-ын “Юнайтед Эйрлайнс” компани долоо хоногт гурван удаа нислэг үйлдэнэ
АНУ-ын "Юнайтэд Эйрлайнс" ХХК энэ оны тавдугаар сарын нэгнээс эхлэн Монгол Улсаас Япон Улсаар дамжин АНУ руу нислэг үйлдэнэ. "Юнайтэд Эйрлайнс" компани 2025 онд найман чиглэлд нэмж нислэг үйлдэх болсноо зарлаж, үүнд нь Монгол Улс багтжээ. Манай улсын агаарын тээврийн нислэгийн зуны улирлын хуваарийн дагуу АНУ-ын “Юнайтед Эйрлайнс” компани долоо хоногт гурван удаа нислэг үйлдэх юм. “МИАТ” ТӨХК нь 2024 онд АНУ-ын Тээврийн яаманд нислэг үйлдэх буюу эдийн засгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах хүсэлтээ гаргасантай холбогдуулан АНУ-ын Холбооны нисэхийн захиргаанаас Нисэхийн аюулгүй ажиллагааны аудит шалгалтын бэлэн байдалд техникийн үнэлгээ хийх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу сонгон шалгаруулж, АНУ-ын “The Wicks Group Consulting” компанитай 2024 онд гэрээ байгуулсан билээ.
Үзсэн: 3329
Tweet