Абу Даби хотноо зохион байгуулагдаж буй 34 дэх удаагийн номын яармагт Монгол Улс оролцож байна
Үзэсгэлэнд “Go Mongolia” үндэсний брэндийн дор монгол орны ан амьтад, шувуучлахуй, бичиг соёлын дурсгал зэрэг 120 гаруй ном бүтээлийг танилцуулж байна
Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо зохион байгуулагдаж буй 34 дэх удаагийн номын яармагт Монгол Улс оролцож байна. 96 орны 1400 гаруй оролцогч бүтээгдэхүүнээ танилцуулж, уран зохиол, шинжлэх ухаан, урлаг, технологи, дижитал контент бүтээх зэрэг өргөн хүрээний сэдвийг хамарсан бүх насны үзэгчдийг татах зорилготой 2000 гаруй арга хэмжээний зэрэгцээ соёл, урлагийн интерактив булан, хөтөлбөрүүдийг нээсэн байна. Үзэсгэлэнд “Go Mongolia” үндэсний брэндийн дор монгол орны ан амьтад, шувуучлахуй, бичиг соёлын дурсгал зэрэг тухайн улсын онцлогт тохирсон яармагийг зорин ирэх үзэгчдийн сонирхлыг татах 120 гаруй ном бүтээлийг танилцуулж, өв соёлоо сурталчлан оролцож байна.
Үзсэн: 2776
Tweet