"Аугаа их Ялалт – Аугаа найрамдал" баярын тоглолт боллоо
Дэлхийн II дайны ялалтын 80 жилийн ой хүрээнд Буриад Улсын Тэргүүн, Засгийн газар болон Ардын хурлаас «Аугаа их Ялалт – Аугаа найрамдал» баярын тоглолтыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Энэ жил Дэлхийн II дайны ялалтын 80 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд Буриад Улсын Тэргүүн, Засгийн газар болон Ардын хурлаас «Аугаа их Ялалт – Аугаа найрамдал» баярын тоглолтыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Тоглолтыг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Алексей Евсиков, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Алексей Самбуевич Цыденов нар нээж үг хэлсэн юм. Тоглолтод Монголын Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Буриадын «Байкал» театр болон ардын дуу хөгжмийн «Раздолье» чуулга ая дуугаа өргөлөө. Мөн энэ үеэр Монголын болон Буриадын соёл урлагийн зүтгэлтнүүдэд шагнал гардууллаа.








Үзсэн: 4839
Tweet