Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 07-09-2026
Монгол

Шинэ мэдээ

Дэлхийн хүнсний тогтолцооны анхдугаар дээд хэмжээний уулзалтад оролцлоо


Densmaa 2026-09-07 01:09

Монголын уламжлалт нүүдлийн мал аж ахуй нь нийгэм, эдийн засаг, орон нутгийн иргэдийн амьжиргааны чухал хэсэг болж, 180 мянга гаруй малчин өрх нэг сая гаруй хүний амьжиргааг дэмжиж байгааг дурдав

       Монголын малчдын уламжлалт мэдлэг, үнэт зүйлсийг орчин үеийн стандарт, инновацтай хослуулахын чухлыг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Бутаны Хаант Улсын Паро хотноо болсон Дэлхийн хүнсний тогтолцооны анхдугаар дээд хэмжээний уулзалтад хэлсэн үгэндээ онцлов. Уулзалтаар хүнсний тогтолцоог өөрчлөн шинэчлэх тухай, соёл, үнэт зүйл, тогтолцооны сэтгэлгээ, байгальд түшиглэсэн шийдлүүдэд онцгой анхаарч буйг мэдээллээ. Тус уулзалтаар дэвшүүлж буй өөрчлөлт, тогтолцооны үнэт зүйлс, байгальд түшиглэсэн шийдлийн үзэл санаа нь Монголын уламжлалт мал аж ахуйн өв соёлтой нягт холбоотой, үүнийгээ орчин үеийн, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хүнсний засаглалтай уялдуулж байгааг тэмдэглэв. Монголын уламжлалт нүүдлийн мал аж ахуй нь нийгэм, эдийн засаг, орон нутгийн иргэдийн амьжиргааны чухал хэсэг болж, 180 мянга гаруй малчин өрх нэг сая гаруй хүний амьжиргааг дэмжиж байгааг дурдав. Хүн, мал, бэлчээрийн хоорондын харилцааг хамгаалах нь хүнсний аюулгүй байдал, соёлын өв, байгаль орчны тогтвортой байдлыг хангахад ач холбогдолтойг онцоллоо. Монгол Улсын хүнсний тогтолцоонд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй дарамт, зуд, ган, улирлын шороон шуурга нэмэгдэж байгаа нь бэлчээр, хөдөөгийн иргэдийн амьжиргаа, хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна. Тэрбээр “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” зэрэг санаачилга, малчдын хоршооллыг бэхжүүлэх, зах зээлийн болон мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний цахим мөрдөн мөшгөх тогтолцоог хөгжүүлэх, малын даатгалыг өргөжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд ухаалаг, нөхөн сэргээх бэлчээрийн менежментийг дэмжих зэрэг Засгийн газрын үйл ажиллагааг танилцууллаа.

Үзсэн: 161

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна