Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 07-09-2026
Монгол

Шинэ мэдээ

"Мянган морьтон" өдөрлөг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт боллоо


Densmaa 2026-09-07 01:09

Тэмцээнд Монголын 73, Япон, Канад, Австрали, АНУ, Мексик, Франц улсын 14 тамирчин оролцож, цамхаг харваа, монгол бөмбөг намнаа гэсэн хоёр төрөлд хурд хүч, цэц мэргэнээ сорьлоо

       Адууны соёл, өв уламжлалыг хадгалан хамгаалж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох "Мянган морьтон" өдөрлөг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын "Хаадын хаан морин парк"-д энэ амралтын өдрүүдэд боллоо. Энэ үеэр "Хийморь" морьт харвааны олон улсын тэмцээн, ”Адуун төвөргөөн” морьт жагсаал, “Хаадын хаан Чингис хаан” морин шоу тоглолт, дэмбээ болон адуучдын ур чадвар сорьсон эмнэг сургах тэмцээн, жороо морины үзүүлбэр, морин хуурын үзэсгэлэн худалдаа, гар урлалын үзэсгэлэнг зохион байгуулсан. Тэмцээнд Монголын 73, Япон, Канад, Австрали, АНУ, Мексик, Франц улсын 14 тамирчин оролцож, цамхаг харваа, монгол бөмбөг намнаа гэсэн хоёр төрөлд хурд хүч, цэц мэргэнээ сорьлоо. 

Үзсэн: 190

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна