Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Монголын хүүхдийн байгууллагын 100 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна


Densmaa 2025-05-09 12:05

Монгол Улсын нийт хүн амын 30 гаруй хувийг 14 хүртэлх насны хүүхэд эзэлдэг

      Монголын хүүхдийн байгууллагын 100 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Монгол Улсын нийт хүн амын 30 гаруй хувийг 14 хүртэлх насны хүүхэд эзэлдэг.  Энэ үзүүлэлтээрээ НҮБ-ын гишүүн 48 улс байдаг Ази тивдээ эхний 10 дотор жагсдаг. Тэгвэл улсын хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 885 сургууль ажиллаж,  бүрэн дунд боловсролыг 2023-2024 оны хичээлийн жилд нийт 175.7 мянган суралцагч төгсжээ. Энэ нь өмнөх оны төгсөгчдөөс 10 мянгаар нэмэгдсэн дүн юм. Мөн Монгол Улсын хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд  65 их, дээд сургууль ажиллаж байна. Манай улс хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцод 1989 онд нэгдэн орсон бол дэлхийн 40-өөд оронд Хүүхэд, гэр бүлийн яам ажилладаг. Энэ бол хүүхдийн асуудлыг гэр бүл, сургууль, эцэг эхтэй нь нийгмийн бүх салаа салбартай нь шийдэх тогтолцоо бий болсонтой холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарладаг. Монгол Улсад Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ажиллаж байна. 

Үзсэн: 3536

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна